Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Энэхүү хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг сонгох юм. ҮБХ-аар Д.Амарбаясгаланг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн ч 153 гишүүн дэмжээгүй. Мөн АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн ч санал хураалт явуулалгүйгээр хурал завсарласан юм.
Үүнээс гадна ҮБХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах журам танилцуулж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл үлдээх