Бохир усны "Туул-1" коллекторын шугмыг ашиглалтад оруулснаар 300,000 өрхийг төвийн системд шинээр холбох боломжтой

“Туул-1” коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23 дугаар коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн онцгой ач холбогдол бүхий шугам юм. “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэн. Бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн байдаг. Гэсэн ч УСУГ -аас ТУУЛ-1 коллеkторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны намраас эхлүүлсэн бөгөөд зөвхөн дулааны улиралд хийдэг гэх ажлыг улирал харгалзахгүйгээр эхлүүлд байгаа нь энэ юм.

2025 оны намар УСУГ-аас ажлын зургийн өөрчлөлтийг баталсан даруйд долоон бригад 70 гаруй хүнтэйгээр эхлүүлсэн ажлын гүйцэтгэл зохих хугацаанд хийж байна. Энэхүү шинэ бохирын шугам өргөтгөл нь  Улаанбаатар хотод ашиглаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1.5 метрийн диаметртай. Энэхүү шугам нь Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх ачааллыг хуваалцах үүрэгтэй. Тус шугмыг тавьснаар төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал хотод үүснэ. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээ онцлог юм.

Туул-1 коллекторын трасс дагууд 79 нэгж талбар өртсөн бөгөөд одоогоор 25 нэгж талбарыг чөлөөлсөн. Туул-1 коллекторын 3, 4-р хэсгийн Ф1200-1500 мм-ийн голчтой шугамаас угсралт хийгээгүй 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгасанаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар  нэмэгдэж, шинээр 300 000 өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болно.

 

Мөн шугамын ажил гүйцэтгэлтэй холбоотойгоор хэдэн хэдэн байршилд газар чөлөөлөлтийг энэ оны 2 болон 3 улиралд зохион байгуулж шугам угсралтын ажлыг богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөж байгаа юм.Иймээс иргэд ААН та бүхэн Туул1 коллекторын шугам угсаралтын ажлын явцын талаархи мэдээллийг бүрэн авч хамтран ажиллахыг уриалж байгаа юм

Сэтгэгдэл үлдээх