2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутагт байх 113 сургууль дээр хор цацсан маск зүүгээд 2-3 хүүхэд ухаан алдсан. Дараа нь машинд хийгээд аваад явсан гэх байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад тийм зүйл болсон гэх асуудал тогтоогдоогүй тул сургуулийн удирдлага холбогдох албан тушаалтантай уулзахад мөн л үгүйсгэсэн. Дуудлага мэдээлэл өгсөн иргэнтэй холбогдохоор олон удаа залгасан боловч холбогдох боломжгүй байна. Нийгэмд айдас хүдэс төрүүлэхээр худал мэдээлэл цацсан бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэв.
ЦЕГ: “Хүүхдэд маск зүүлгээд ухаан алдуулаад авч яваад байна” гэх мэдээлэл нотлогдоогүй
Сэтгэгдэл үлдээх