Сонгинохайрхан дүүргийн XX хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барих ажлыг маргааш эхлүүлэх тул Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг долоо хоног хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-ны өглөөний 08:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлаж, гүүрийн ажлыг хийхээр болжээ.
Сэтгэгдэл үлдээх