Өнөөдрөөс төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар ажиллана

  Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтцийг нь оновчтой болгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ тогтоол гаргасан. Энэ хүрээнд өнөөдрөөс төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр нь зайнаас буюу цахимаар ажиллах боломжтой боллоо. Мөн ажлын цагийг уян хатан болгож, байгууллагууд дотоод журмаараа 07:00-08:30 цагийн хооронд ажлаа эхэлж, 16:00-17:30 цагийн хооронд тарахаар зохицуулсан ба  амралтын өдрүүдээр буюу бямба, ням гаригт ажиллуулахыг бүрэн зогсоосон юм. 

Мөн албан хаагчдыг явцын тайлан, мэдээ бичих шаардлагаас чөлөөлж, цаашлаад төрийн байгууллагууд дахь 3000 сул орон тоонд шинээр хүн авахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр эрчим хүч, шатахуун хэмнэхээс гадна төрийн албан хаагчдын зохиомол ачааллыг багасгаж, ажлын чанар, бүтээмжийг сайжруулна гэж үзэж, төрийн албан хаагчид ч сэтгэл хангалуун байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх