Хоолойн мах буюу гүйлсэн булчирхай яагаад томроод байдаг вэ?

 
 Хоолойн мах буюу гүйлсэн булчирхай томрох хамгийн түгээмэл шалтгаан нь вирус болон бактерийн халдвар байдаг.
Хоолой ойр ойрхон өвдөж, дахин дахин үрэвсэх үед гүйлсэн булчирхай цочирч, улайж, хавдан томордог. 
Гүйлсэн булчирхайн томролыг удаан хугацаанд тоохгүй явах нь дараах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй:
  • Чанга хурхирах
  • Унтаж байхдаа амьсгал тасалдах
  • Амаар амьсгалах
  • Тайван бус унтах
  • Өдөр нойрмоглох эсвэл хэт хөдөлгөөнтэй болох
  • Анхаарал, сурлага муудах
  • Шөнө шээх
  • Өсөлт хоцрох

Гүйлсэн булчирхайн томрол *III–IV зэрэгт хүрсэн, дээр нь холой олон дахин өвдөх, амьсгалын бөглөрлийн шинжүүд хавсарсан тохиолдолд хоолойн мах авахуулах заалттай гэж үздэг. 

Тиймээс хүүхдийнх нь хоолой байнга өвддөг, хурхирдаг, амаар амьсгалдаг бол тоохгүй өнгөрөлгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай.
Эх сурвалж: Агар Фарм

Сэтгэгдэл үлдээх