Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Сэрүүсэж Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 11 хэмаар сэрүүсэж 10-12 хэм дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөх өдрөөс 12 хэмаар сэрүүсэж 10-12 хэм дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс 11 хэмаар сэрүүсэж 8-10 хэм дулаан байна.
Сэтгэгдэл үлдээх