ОБЕГ: Ой, хээрийн таван түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой, хээрийн таван гал түймэртэй байгаагаас нэг түймрийг цурамд оруулж, дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир II багийн “Бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг 15:56 цагт цурамд оруулсан.
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн нутаг "Нам-Улаан" гэдэг газар 11:35 цагт гарсан ойн түймэр,
  • Дорнод аймгийн Булган сумын "Баян-Уул" III багийн “Хадан хөв" гэдэг газар 12:15 цагт гарсан хээрийн түймэр,
  • Дорнод аймгийн Чулуунхороот сум "Цагаанчулуут" III багийг “Чулуут өндөр" гэдэг газар 13:25 цагт гарсан хээрийн түймэр,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III баг “Шиврийн ам” гэдэг газар 15:58 цагт гарсан хээрийн түймрийг тус тус унтраахаар онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн ангийн 279 хүн, 41 автомашин, арван мотоциклтойгоор ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх