I хорооллын арын авто замын хөдөлгөөнийг өнөө орой хаана

Өнөр хорооллын гудамжийг цогц гудамж, зам болгон хөгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр орой зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 4-ний 23:00 цагаас Сонгинохайрхан дүүрэг-ийн XV хороо, Нандин Ухаан эмнэлгээс I  хорооллын 23 дугаар байр хүртэлх чиглэлд борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийхтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг хаах юм байна. Замын хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх