Улсын хэмжээнд цаг уурын өртөө, харуултай сумдын нутгаар хуурайшилтын түвшин их болон нэн их түвшинд хүрсэн байна. Иймд иргэд, малчид, тээвэрчид, аялагчид та бүхэн болзошгүй түймрийн ой, хээрийн гал түймрийн аюулаас онцгойлон сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Ой, хээрийн бүсэд зорчихдоо гал түймрийн аюулгүй байдлыг хангаж, ил задгай гал түлэхгүй байх. Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх, машины яндангаас гал алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл үлдээх