Ирэх мягмар гаргаас СХД-ийн 9 байршилд халуун ус хязгаарлана

"УБДС" ТӨХК-иас мэдээлснээр ирэх долоо хоногийн мягмар гараг буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн 10 хоног дараах байршлын айл өрх, албан байгууллагын хэрэглээний халуун усыг хязгаарлаж, дулааны шугамын засвар, шинэчлэлтийг хийх хуваарьтай байна.

Зургаадугаар сарын 2-12 /10 хоног/ халуун ус таслах байршлууд:

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэл
  • 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
  • Талх чихэр ХХК
  • Драгон Холдинг ХХК
  • Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ
  • Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
  • Москва хороолол
  • Ханын материал
  • Баянхошуу орчмын хэрэглэгчид

Нийслэл хотын дулаан хангамжийн шугам тоноглолыг засварлах үеэр найман удаагийн зогсолт хийх юм байна.

Сэтгэгдэл үлдээх