"Авлига хороолол"-ын хэргийг УДШ Давж заалдах шатны шүүхэд буцаав

Иргэдийн нэрлэж заншсанаар "Авлига" хороолол буюу Акуа гарден хороололтой холбоотой авлигын хэргийг Улсын дээд Шүүх өнөөдөр хэлэлцэж, давж заалдах шатны шүүхэд буцаалаа. 

Ташрамд, 2023 оны долоодугаар сарын их үерийн дараахан Сэлбэ голын ай сав, үерийн хамгаалалтын бүсэд барилга барьсан тул тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Aqua Garden”-ийн зарим блокийг албадан буулгах захирамж гаргаж байв. Үүнтэй холбоотой шүүхийн маргаан үргэлжилж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хооронд явсаар эцэстээ өнөөдөр Улсын дээд шүүх уг асуудлыг хэлэлцсэнээр, Давж заалдах шатны шүүхэд хэргийг буцаалаа.

Буцаасан шалтгаан нь "Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргасан нь буруу байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан" гэж үзлээ. Мөн гуравдагч этгээдийн нэхэмжлэлд туссан "Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх" гомдлыг хангах боломжгүй" гэж үзлээ.

Сэтгэгдэл үлдээх