ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15143 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 1210, орон нутагт 3028 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар  сарын 26-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 19 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 33 хүн, хөдөө орон нутагт 25 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5368 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3826, 5-9 насны 1961 хүүхэд, 15-19 насны 1827 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 444, 25-29 насны 578 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Сэтгэгдэл үлдээх