Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замыг түр хугацаанд хаана.
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 06:00–20:00 цагийн хооронд:
-
Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
-
Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
-
Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
-
Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 08:00–22:00 цагийн хооронд:
-
П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаана.
Мөн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт оруулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. Үүнд,
- Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол,
- М1:Б-Ботаник-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж МУБИС /хойд/ зогсоолоос чигээрээ яван МУИС-ийн урд зогсоолоос МУБИС /баруун/ зогсоол хүртэл явна.
- М:1А Ханын материалын комбанат-Ард кино театр чиглэлийн замналд өөрчлөлт орж Хүнсний 20-иос буцаж эргэнэ.
- Х:19-Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай,
- М:3-Архивын Ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж 120 мянгатын автобусны буудал хүрээд буцаж явна,
- Ч:30-Сүхбаатарын талбайн төв зогсоол-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж Ард кино театраар МУИС, МУБИС тойрон явах юм байна.
Сэтгэгдэл үлдээх