40 гаруй тооны малыг автомашинаар дайрсан эмэгтэйг буруугүй гэж үзжээ

Цахим орчинд өчигдөр “Тариан талбай руу нь малаа орууллаа” хэмээн бухимдсан эмэгтэй амьд малыг машинаараа дайрч буй бичлэгээ олон нийтэд цацаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Тэгвэл цагдаагийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалгаад малчныг буруутай, харин  мал дайрсан эмэгтэйг буруугүй  гэж үзжээ.
 
Малаа дайруулсан иргэн Г цахим хуудастаа “За ингээд хоёр машин цагдаагийн бүрэлдэхүүн ирээд газар дээр нь үзлэг шалгалт шинжилгээг хийн 40 орчим хонь ямааг дайрч алсан асуудлаар надад хариуцлага тооцох учиргүй хэмээн шийдвэрлэсэн. Учир нь тариан талбайгаас 500 метр зайд малчид малаа ойртуулахгүй хуультай гэнэ. Газар тариалангийн бүс нутагт амьдардаг малчид минь бэлчээрийн өвс мундсан биш асар олон зуун сая олон тэрбумаар тарьж ургуулж байгаа тариаг нь сүйтгэвэл сууриар нь малыг чинь алах болон ачаад явахад тариаланчдын буруу биш болох нь. Тиймээс малчид та бүхэн тариан талбай руу малаа оруулбал хохь нь болох нь.
 
 
Тариалангийн бүс нутагт олон зуун тооны малтай малчдын малын тоог төрөөс тогтоох хууль гаргана гэж байна. Хэрэв хоорондоо зохицоод хэл үггүй ажиллаж, амьдрахгүй бол тариалангийн бүс нутгийн айлуудыг тавдугаар сарын 1 нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл хол нүүх шаарлага гаргах талаар ярина гэнэ. Мөн нүүхгүй айлууд малаа бусдын хашаа хороо тарианд оруулбал тухайн тариаланчийн нийт гарсан зардлын 50 хувийг тариаланчдад олгохоор байна" гэв. 

Сэтгэгдэл үлдээх