Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө

Зургийг нь зөвшөөрөлгүй тавилаа хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгуулсан албан тушаалтны үйлдэл шүүмжлэл дагуулаад буй. Үүнд шат шатны байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийлж, УИХ-ын дарга тухайн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаа мэдэгдсэн бол нэр нь холбогдоод буй Ерөнхий сайд Н.Учрал ч байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг Хүний эрхийн үндэсний комисс "Биометрик мэдээлэл" гэж мушгин гуйвуулж, улмаар 20 сая төгрөгөөр торгосон нь мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлье. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх