Нийслэлийн Налайх дүүргийн I хороонд байрлах хоолон гэрүүд шатаж, галд таван айлын гэр өртжээ.
Зургаадугаар сарын 8-ны 10:14 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги очиж галыг унтраасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, иргэн М-ийн таван ханатай хоёр гэрийн баруун тал хайрагдаж, иргэн Э-ын таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон, иргэн С-ийн таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай гурван ширхэг хийн баллон, иргэн Х-ийн таван ханатай хоёр гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20, 60 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон, иргэн Ц-ийн таван ханатай хоёр гэр болон 20 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон галд өртжээ.
Сэтгэгдэл үлдээх