Хувийн сургуулиуд урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хувийн сургуулиуд нь сургалтын төлбөртэй холбоотой А/119 дүгээр тушаалыг гаргалаа.
 
Тэрбээр, "Хувийн сургуулиуд нь сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр нь харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна. Тиймээс сайдын хувьд 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаалыг гаргалаа.
 
Энэхүү тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй. Мөн сургалтын төлбөр тогтоох эрхэд нь халдахгүй. Цаашид хувийн сургуульд шинээр элссэн болон үргэлжлүүлэн суралцах сурагчийн баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй. Харин төлбөрийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангах зорилготой.
 
Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
Эцэг, эх асран хамгаалагчид та бүхэн энэхүү тушаалын заалт бүртэй танилцаж, хувийн сургуулиудад хүргүүлсэн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хамтран ажиллахыг хүсье" гэлээ.
 

Сэтгэгдэл үлдээх