Улаанбаатарт үдээс хойш бороотой

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +17+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27+32 градус, бусад нутгаар +21+26 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Үдээс хойшдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, +21+23 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх