Хотын дарга асан Х.Нямбаатар сүүлийн үед үе үехэн сэтгэгдэл бичсэн шигээ суугаа. Энэ удаад "эзэнтэй, сэтгүүлчтэй улс шүү гээд нэг галзуу над руу дайрсан байна. Эзэн нь захиалж, сэтгүүлч нь бичжээ. Их тэнгэрээс өгсөн чиглэлээр энэ галзуугаас гадна олон галзуучууд Монгол Улсыг удирдаж байгаа. Эзэн чиглэл өгнө, галзуу ноход очиж тасчиж хаяна. Үгэнд орвол шагнал, орохгүй бол шорон. Галзуу Шинээ "Эзний сэтгүүлч" гэдгээ өөрөө илчлэв.
Сошиалчид, инфлүүзерүүд уул хангай тахиж, их тэнгэрт уригдаж улс орныг удирдахад оруулж буй хувь нэмэрээ үнэлүүлдэг юм гэсэн. Хадам аавдаа шагнал авч өгсөн төлбөрт бас нэг галзуу хүн улам галзуурч байна билээ. Бурхан өршөөг тэр хүнийг.
Бас нэг галзуу 0001 дугаартай дэлхийн хамгийн үнэтэй машины цуглуулгатай Нямдаваа гэгчийн захиалгаар нийгмийн сүлжээнд түүний талаар гарсан байсан постыг шэйр хийсэн гэх хэргээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хүртэл шоронд хорьсон. Өөр олон хүнийг барьж шалгаж, хэрэг хүлээлгэж, хорьж саатуулсан. Интерполоор эрэн сурвалжилж байгаа гээд маадгар бичсэн байна билээ. Хууль хүчнийхэн хурууных нь үзүүрээр хөдөлдөг юм байна. Мөн тэр аугаа ихийн дэмийрлийг нь пост хийсэн Бафка хочит Баярсайханыг бас хорьсон гэв үү.
"Талын салхи" арга хэмжээн дээр нас барсан залуугийн тухай пост оруулсан 10 гаруй хүнийг шоронд хорьсон гэж дуулсан. Эзнээсээ айгаад хэн ч дуугарах эрхгүй Монголстан болжээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг дээдэлсэн Ардчилсан Монгол Улс биш билүү. Энэ галзуу Шинээгийн пост дотор байгаа "Эзээн, шагналын чинь тоо тулж, шоронгийн чинь өрөө дүүрэх тэр үед хэтэрхий оройтсон байхвий дээ" гэжээ. Галзуу ноход чинь над руу дайрах болгонд би хариу өгөх болно" гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх