СОР17 Бага хурал өнөөдөр дөрөвдэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр конвенцын хэрэгжилт, шороон болон элсэн шуурга (SDS), бэлчээрийн гол асуудлыг хэлэлцэнэ. Мөн академийн хэвлэлийн бага хурал болж, хувь хүнээс орон нутаг, үндэсний түвшинд болон дэлхий дахинд залуу хэлэлцээч болсноор өргөн хүрээнд бүрдэх үр нөлөөний талаар мэдээлнэ. Мөн энэ өдөр UNCCD, G20-ын Дэлхийн газрын санаачилга, Restor болон Greenstorm Photo Festival хамтран зохион байгуулах RestorLife Awards болон 17th Greenstorm Photo Festival-ийн шагнал гардуулах ёслол болно.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP)-ийн хүрээнд зохион байгуулах энэ ёслол нь орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг алдаршуулж, эрсдэлээс хамгаалах, амжилттай даван туулсан жишээг харуулж, нутгийн иргэдийн тэсвэрлэх чадварыг онцолсон олон улсын гэрэл зургуудыг толилуулна.
RestorLife Awards болон бэлчээр, шим тэжээлтэй газрын сэдэвт 17th Greenstorm Photography Festival-ийн нийт найман ялагчийг газрын нөхөн сэргээлтэд оруулсан онцгой хувь нэмэр, эмзэг экосистемийн тухай өгүүлэмж бүтээснийх нь төлөө шагнана.
Сэтгэгдэл үлдээх