Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 301,578 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Улаанбаатар хотод хамралт 65.0 хувьтай байна.
Хамралтаараа нийслэлд
-
Сонгинохайрхан дүүрэг – 74.7%
-
Хан-Уул дүүрэг – 72.5%
-
Баянгол дүүрэг – 71.9%
Орон нутагт вакцинжуулалтын хамралт 53.7 хувьтай байна.
Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй
-
Дорнод – 65.0%
-
Ховд – 63.6%
-
Увс – 63.1%
Дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамруулж, томуугийн улирлыг угтан ажиллаж буй эдгээр аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч нар ажиллаж байгаа аж.
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.
-
6 сар–1 нас: 58.6%
-
1–2 нас: 36.0%
-
3–6 нас: 81.5%
Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулаарай.

Сэтгэгдэл үлдээх