"Алдсан мөнгийг тань олж өгнө” хэмээн хохирсон хүмүүсийг дахин урхидах нь ихэсчээ

Залилагчдын арга улам нарийсч,  “Монголын луйврын мэдээллийн төв” гэх нэр ашиглан албан ёсны байгууллага мэт харагдах Facebook хуудас үүсгэн, “Алдсан мөнгийг тань олж өгнө” хэмээн өмнө нь хохирсон хүмүүст хандаж, дахин урхидах оролдлого хийж байна. 

Ийм төрлийн пэйж хаяг руу хувийн болон банкны мэдээллээ өгөх, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо хэлэх, мөнгө шилжүүлэхээс сэргийлээрэй.

Хэрэв та залилуулсан бол баталгаагүй хаягт бус, цагдаагийн байгууллагад хандаарай.

Сэтгэгдэл үлдээх