Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 10-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
10-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар их төлөв цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь орчмоор 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
Сэтгэгдэл үлдээх