Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс энэ сарын 2-ны байдлаар 69.2 хувьтай үргэлжилж байгааг НЭМГ-аас мэдээлэв.
Аравдугаар сарын 15-ны өдрийг дуустал зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болжээ. Уг нь энэ сарын 3-нд дархлаажуулалтын хугацаа дуусна хэмээн мэдээлж байсан юм.
Харин зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах цаг гаргаж, дэмжлэг үзүүлэхийг албан байгууллага, ААН-үүдэд уриалав. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой бөгөөд БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг тарьж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх