Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

10-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5...+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tanisha

I thin this is among thee mlst significant info for me. Andd i'm glad readin your article. Buut wannma remark on feww general things, Thhe web site stylke is perfect, the artjcles iis reallyy nice : D. Good job, cheers xnxx Also viksit my web blog; website (<a href="https://hot.xnxxtubexxx.cc/">hot.xnxxtubexxx.cc</a>)