Toyota Prius загварын 20 жилийн ойд зориулж 2,020 ширхэг тусгай хувилбарын Prius загварыг худалдаанд гаргаж байгааг Toyota компаний зүгээс зарлалаа. Анх 2001 онд Prius гарсан нь хөгжлийн нэг шат ахиулж өдгөө 6 сая ширхэг Prius зарагдах эхлэл болсон юм. Toyota АНУ-ын зах зээлд Prius загварыг гаргаад 20 жил болж байгаа учраас ийнхүү 20-ын тоог онцолсон байна. Уг нь 1997 онд японы зах зээлд гаргасан байдаг. Гэхдээ хаан гол худалдан авагч байна түүндээ илүү анхаарах нь дамжиггүй юм. Тусгай хувилбарын загварт 17 инчийн хар өнгийн обуд, хар цайртай их гэрэл, хар өнгийн будалт, 2020 гэсэн шалавч, хар өнгийн араа шилжүүлэгч бас бус зөндөө юм байгаа аж. Өмнө нь хэлсэнчлэн ердөө 2,020 ширхэг худалдаалах юм байна. Мөн их биеийн өнгөний хувьд улаан ба улбар шар сонголттой ажээ.
Сэтгэгдэл үлдээх