Мичиганы их сургуулийн эрдэмтэд 6000 орчим хүнсний бүтээгдэхүүний биед үзүүлэх нөлөө, хүлэмжийн хийн ялгаруулалтыг судалж үзжээ.
“Nature Foods” сэтгүүлд нийтлэгдсэн үр дүнгээс нь харвал, хүн нэг хотдог идэхэд үлдсэн наснаас нь 36 минут хорогддог болохыг тогтоожээ. Хэдий тийм ч хүн бусад өөр ашигтай хоол идэж, хорогдсон насаа нөхөх боломжтой аж. Тухайлбал, нэг аяга самар идэхэд үлдсэн насан дээр 26 минут, самрын тос, жимсний чанамалтай сэндвич идвэл нэг цаг, гучин минут нэмэгддэг аж.
Түүнээс гадна эрдэмтдийн олж тогтоосноор ямар ч амьтны боловсрулсан махны грамм бүр хүний үлдсэн наснаас 0.45 минут хороодог гэнэ. Тиймээс нэг хотдогт дунджаар 61 грамм мах агуулагдаж байгаа нь нийт 27 минутын “үнэтэй” байх агаад хотдогны найрлагад ордог бусад өөх тос, сод зэргийн хороодог насыг нэмж үзвэл, нэг хотдогны амьдралаас хороох хугацаа нийтдээ 36 минутаар тооцогдож байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх