ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар Роскомнадзор Google-ийн толгой компани Alphabet болон Apple-аас Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн том өрсөлдөгч Алексей Навальныйн программыг устгахыг шаарджээ.
Роскомнадзорын мэдээлснээр, Навальныйн авлигын эсрэг санг хэт туйлширсан байгууллага хэмээн үзсэн тул түүний тухай мэдээлэл нийтэлдэг программыг устгах шаардлагатай гэж үзжээ.
Харин Alphabet, Apple компаниуд тус шаардлагад хараахан хариулт өгөөгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ бол Алексей Навальныйг дарах оролдлогуудын нэг гэнэ. Навальный өдгөө чанга дэглэмтэй хорих хоёрдугаар ангид хоригдсоор байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх