Америк маягийн салалт: Билл Гейтс эхнэрээсээ салж олон тэрбум доллараа алдана

“Майкрософт” /Microsoft/ компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс түүний эхнэр Мелинда Гейтс нар олныг цочирдуулж, 27 жилийн туршийн хамтын амьдралаа дуусгаж байгаагаа зарласан. Үүний үр дүнд Дэлхийн хамгийн баян бизнесменүүдийн эхнэр хичнээн их хэмжээний мөнгө эзмших эрхтэй болжээ. Энэ талаар “Форбс” /Forbes/ сэтгүүлд бичжээ.

Өмнө нь, салалтын дараа Билл Гейтсийн эхнэр Мелинда гурван тэрбум гаруй америк долларын хувьцаа эзэмшихээр болсон хэмээн “Блүүмберг” /Bloomberg/ мэдээлж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, Мелинда нь хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэдэг “Deere&Co” компанийн хувьцааг эзэмших эрхтэй болж байгаа аж.

Билл Гэйтсийн үүсгэн байгуулсан “Cascade Investment” хөрөнгө оруулалтын компани нь “Deere&Co” компанийн хувьцааг Mелинда Фрэнч Гейтст шилжүүлж байгаа бөгөөд хосууд салалтаа зарласнаас хойш хүлээн авсан хөрөнгийн хэмжээ нь нийтдээ гурван тэрбум америк доллараас давсан байна.

Мелиндагийн авч буй компани нь Билл Гейтсийн хамгийн том хөрөнгийн нэг байсан нь анхаарал татаж байгаа юм.

“Форбс” сэтгүүлийн мэдээлснээр, тавдугаар сарын 7-ны байдлаар хосуудын хөрөнгө 129 тэрбум америк доллараар хэмжигдэж байна. Харин “Микрософт” компанийн хувьцаа ердөө түүний дөнгөж 20 орчим хувийг эзэлдэг буюу ойролцоогоор 26 тэрбум америк доллар ажээ.

“Cascade Investment” компани Мелиндад 1,8 тэрбум америк долларын хөрөнгийг шилжүүлжээ. Үүнд мөн Канадын төмөр замын компанийн 1,5 тэрбум долларын хувьцаа, Америкийн авто диллерийн компани “AutoNation”-ийн 300 сая долларын хувьцаанууд ч багтжээ. Салалтын өмч хөрөнгийн хуваарилалт аль хэдийн хийгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rmfngi

atorvastatin 20mg ca <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg generic</a> order atorvastatin 80mg