Нийт 10 мянган хазар Пакистанд дүрвэжээ

АНУ-ын цэргүүд нутаг буцаж, Афганистан улс бүрэн талибуудын мэдэлд шилжлээ. Олон мянган афган иргэн Талибаны харгис дэглэмд захирагдаж, эрх чөлөөгөө алдахгүй гэсэндээ онгоцны дугуйнаас хүртэл зүүгдэж дүрвэхийг оролдож байна. Гэвч өнөөдөр/2021.8.31/ АНУ-ын иргэдээ татах ажиллагаа дууссанаар афганчуудын зугтах горьдлогыг талаар болгов. Тэдгээр афганчуудын дунд Афганистанаас явахыг хамгийн ихээр хүсч байсан хүмүүс бол хазарууд юм. Учир нь Талибан хөдөлгөөн 1996 онд төрийн эрхэнд гараад, 2001 он хүртэл төр барихдаа угсаатны цэвэрлэгээ хийн хазаруудыг ихэд хавчин дарангуйлж, устгаж байсан юм.

Тэгвэл Нэгдсэн Вант улсын "Guardian" сонины мэдээлснээр наймдугаар сарын 15-нд талибууд Кабул хотыг эзэлснээс хойш нийт 10 мянга орчим хазар Афганистантай хил залгаа оршдог Пакистаны Кветта хотод дүрвэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр хазарууд ийнхүү дүрвэхдээ хүн бүр хилийн ажилтнуудад тус бүрд нь 70-500 ам.долларын авлига өгсөн гэнэ. Энэ хугацаанд талибууд хилийн боомтууд дээр харуул гаргаж, Пакистаны хилийн ажилтнууд зөвхөн аялах зөвшөөрөлтэй хүмүүс болон наймаачдыг нэвтрүүлж байв. Гэвч зарим нэг хүмүүсийн далд зуучлалын үр дүнд дүрвэгч нар авлига болон бусад аргаар асуудлыг шийдэж, хил давах боломжтой болсон байна.

Афганистаны хүн амыг олон үндэстэн бүрдүүлдгийн 42 хувь нь паштун, 27 хувийг тажик, есөн хувийг хазар, есөн хувийг узбекүүд эзэлдэг аж. Харин голдуу паштунчуудаас бүрдсэн Талибан хөдөлгөөн олон шалтгаанаар хазаруудыг шахан хавчиж, устгасаар ирсэн юм. Тэд 1996-2001 онд төр барихдаа хазаруудыг олноор нь устгаж, улсаасаа хөөж байв. Үндэстний ялгаанаас гадна паштунууд Суннит урсгалын Исламын шашин шүтдэг бол хазарууд Шийт урсгалыг шүтдэг нь дайсагналцах бас нэг шалтгаан болдог аж.

Түүнээс хойш ч хазаруудад ажил олдоход хүндрэлтэй учир ихэнх нь амьжиргааны түвшнээс доогуур аж төрж байв. Тэгтэл өдгөө талибууд дахин төрийн эрхэнд гарсан учир тэд чадах нь хил даван зугтаж, чадахгүй нь орон гэрээ орхин ууланд бүгэж амьдрах болжээ.

Пакистанд очсон хазаруудын хэлж байгаагаар талибууд Кабул хотыг эзэлж авснаас хойш хазар гэр бүлүүд үнэ хүрэх бүхнээ зарж, охидууд, хүүхдүүддээ өгж зугтаалгаад, эцэг эхчүүд нь өөрсдөө орон гэрээ орхин ууланд бүгцгээсэн гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tqehbg

buy lipitor 10mg pills <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg for sale</a> brand atorvastatin