Disney компани Карл Лагерфельдийн тухай цуврал хийхээр болжээ

Disney Plus тавцан дээр Chanel, Fendi зэрэг брэндүүдийн бүтээлч захирал, гэрэл зурагчин, загвар зохион бүтээгч, агуу Карл Лагерфельдийн тухай анхны цуврал гарахаар төлөвлөгдөж байна. Домогт дизайнерыг загварын салбарт Kaiser Karl хэмээн дууддаг байсан тул цувралыг мөн тус нэрээр нэрлэхээр болжээ. 

Энэхүү цуврал нь 1972 оноос хойш Лагерфельдийн амьдралыг харуулах юм. Тухайлбал, түүнийг хэрхэн Коко Шанелийн залгамжлагч болж, томоохон загварын ордныг удирдаж байсан тухай өгүүлэх болно. Мөн Лагерфельд болон Жака дэ Башера хоёрын эмгэнэлт хайрын түүх, Yves Saint Laurent брэндийн үүсгэн байгуулагч Пьер Бержетай дайсагнаж байсан талаар харуулах байна. Тус цувралыг зохиолч Рафаэль Баккегийн бичсэн Лагерфельдийн тухай намтар номоос сэдэвлэн бүтээх юм.

Сонирхуулахад, уг цуврал нийт зургаан ангиас бүрдэх бөгөөд зураг авалт нь Франц улсад хийгдэх билээ. Түүнчлэн “Kaiser Karl” цувралыг Disney компани болон Gaumont гэх саяхан олны анхаарлыг татсан “Lupin” цувралыг бүтээсэн Парисын кино студи хамтран хийхээр болжээ. Одоогоор цуврал хэзээ гарах болон ямар жүжигчид оролцох нь тодорхойгүй байна. 

"Бид Лагерфельдийн түүх өнөөг хүртэл зохих анхаарлаа аваагүй гэж мэдэрсэн бөгөөд үзэгчдэдээ энэ цувралаа үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүс нутгийн The Walt Disney компанийн ерөнхийлөгч Ян Коппен хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Bwpwyn

lipitor 40mg usa <a href="https://lipiws.top/">lipitor 40mg pills</a> lipitor 20mg price