шийдвэрлэжээ. Энэ нь Беларусиас ирж буй их хэмжээний цагаачидтай холбоотой бөгөөд энэхүү шилжилт хөдөлгөөнийг Минскийн талаас зохион байгуулж байгаа гэж Варшавын зүгээс сэжиглэж байгаа аж.
Онц байдал нь 30 хоногийн турш үргэлжлэх ба үүний хүрээнд хил орчмоор жагсаал, цуглаан хийхийг хориглохоос гадна тухайн бүс нутгийн оршин суугчдыг иргэний үнэмлэхээ байнга авч явахыг шаардах гэнэ. Мөн Польшийн Засгийн газраас сэтгүүлч, сурвалжлагчид болон цагаачдад тусалж буй сайн дурын байгууллагуудыг хил орчимд нэвтрэх эрхийг хязгаарлана гэж шинжээчид үзэж байгаа юм.
Сүүлийн саруудад олон мянган цагаачид Беларусиас Латви, Литва, Польш гэх Европын холбооны гурван гишүүн улс руу ихээр нэвтрэх болсон бөгөөд тэдний ихэнх нь Ойрхи Дорнодоос аж.
Одоогийн байдлаар Польшид улсад нэвтрэх хүсэлтэй 30 орчим Афганистаны цагаачдаас бүрдсэн бүлэг Беларусийн хил дээр гурван долоо хоног гаруйн турш гацаад байгаа юм. Польшийн Засгийн газрын зүгээс хатуу бодлого баримталж, тэднийг хилээр нэвтрүүлэхээс татгалзаж байгаа бол тус улсын Либерал сөрөг хүчин, төрийн бус байгууллагууд болон Католик сүмээс уг явдлыг ихээхэн шүүмжилж байна.
Сэтгэгдэл үлдээх