Геннадий Зюганов: Есүс Христ дэлхийн анхны коммунист, социалист хүн байсан

ОХУ-ын Коммунист намын төв хорооны дарга Геннадий Зюганов “Есүс Христ бол мөнгө хүүлэгчдийг үгүй хийж, олон нийтийг хооллож, ядуусыг үнэгүй эмчилж өгдөг байсан. Ингээд харвал, Есүс Христийн хувьсгалч үзэл бодол коммунизмын үнэт зүйлтэй таарч байна. Тиймээс энэ дэлхий дээрх хамгийн анхны коммунист хүн бол яах аргагүй Есүс Христ мөн“ хэмээн ярьжээ.

Тэрбээр өчигдөр/2021.9.2/Оросын "KP" радио нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө ийнхүү ярьжээ. Зюганов “Есүсийн номлол, коммунизмыг байгуулагчийн ёс суртахууныг зэрэгцүүлэн тавиад уншаад үзээрэй. Амьсгал давхцах болно. Ер нь хүн бүр библи уншиж үзэх хэрэгтэй. Тэндээс их юм ойлгоно” гэсэн аж.

Геннадий Зюганов бол ЗХУ-ын удирдаж байсан Коммунист намыг өдгөө даргалж, ОХУ-ын парламентын хоёр дахь том бүлгийг бүрдүүлж яваа хүн. Гэвч ард түмэн түүний дээрх үгэнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ. Мөн Оросын үнэн алдартны шашны сүмийн зүгээс “Бид бурхныг улс төр, эдийн засгийн асуудалтай хольж болохгүй. Үүнд коммунизм ч хамаатай. Гэхдээ сүм ямар ч намын гишүүдэд үргэлж нээлттэй” хэмээн мэдэгдсэн байна.

Гэхдээ Зюгановоос гадна хэд хэдэн коммунист Есүсийг төвлөрсөн эрх мэдлийг эрс эсэргүүцэж, даруу байдал, энэрэнгүй сэтгэл, хүн төрөлхтнийг хайрлах тухай сургасан нь түүнийг зүүний үзэлтэн болгож байгаа тухай халуун маргаан өрнүүлдэг билээ. Гэвч ЗХУ-ын үед шашны итгэл үнэмшил маш их дарамттай нүүр тулж байжээ. Ялангуяа коммунист үзэл суртлыг анх үндэслэгч Германы гүн ухаантан Карл Маркс шашныг “Туйлдсан хүмүүсийг хойд нас гээчид итгүүлэн тайвшруулах зорилготой хар тамхи” хэмээн тодорхойлж байжээ.

Өнгөрсөн жил Зюганов Оросын үндсэн хуульд бурхан гэдэг үг тусгах санал гаргаж олон хүний гайхширлыг төрүүлж байв. Тэгэхдээ тэрбээр “Үнэн хэрэгтээ коммунизмын ёс суртахууны дүрмийг библид үндэслэн бичсэн байдаг” хэмээн тайлбарлаж байв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fcglej

buy lipitor tablets <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg pills</a> cheap atorvastatin 80mg