Дэлхий дахинаа тэсрэлт хийж, к-поп урсгалыг таниулж яваа хамтлаг бол та бүхний сайн мэдэх BTS. Тус хамтлаг нь одоогоор Гиннесийн 23 дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.
- Америкийн хөгжмийн цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны Солонгос хамтлаг
2018 оны зургадугаар сард "BTS" хамтлаг Америкийн хөгжмийн цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны Солонгос уран бүтээлчид болжээ. Тус хамтлагийн "Love Yourself: Tear" цомог нь 2018 оны тавдугаар сард “Fake Love” дуугаараа “Billboard”-ийн жагсаалтыг тэргүүлсэн аж.
- АНУ-ын шилдэг 100 уран бүтээлчийг тэргүүлсэн анхны Солонгос хамтлаг
Цомог нь Америкийн хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн өдрөө "BTS" хамтлаг “Billboard”-ийн 100 уран бүтээлчийн жагсаалтыг тэргүүлжээ.
- Гаргасан дуу нь АНУ-ын хөгжмийн жагсаалтын шилдэг 10-т багтсан анхны Солонгос хамтлаг
Тус хамтлагийн гаргасан “Fake Love” 2018 онд Америкийн хөгжмийн жагсаалтын шилдэг арван дууны нэгээр шалгарч байжээ.
- Нэг жилийн дотор хамгийн их ашиг олсон Солонгос хамтлаг
"BTS" хамтлаг 2020 онд хамгийн их ашиг олсон Солонгос хамтлагаар тодорчээ. Тус хамтлаг нь жилд дунджаар 50 сая ам.доллар олдог аж.
- Хамгийн өндөр үзэлттэй лайв стрийм
Цар тахлын улмаас бүх зүйл онлайн руу шилжих үед "BTS" хамтлаг ч "Bang Bang Con: The Live" онлайн тоглолтоо хийж, дэлхий даяар 756 мянган үзэгчийг цуглуулж чаджээ.
- Онлайн тоглолтын тасалбар нь хамгийн их зарагдсан хамтлаг
"Bang Bang Con: The Live" тоглолтыг 756 мянган үзэж, тасалбар нь ч энэ хэмжээгээрээ зарагдаж, дээд амжилт тогтоожээ.
- Хамгийн олон долоо хоног "Billboard"-ийн сошиал 50 жагсаалтыг тэргүүлсэн хамтлаг
2017-2020 оны хооронд "BTS" хамтлаг "Billboard"-ийн сошиал 50 жагсаалтыг тэргүүлжээ.
- Mnet Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос хамгийн олон шагнал хүртсэн хамтлаг
2020 онд "BTS" хамтлаг "Mnet" Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын рекордыг эвдэж, нийтдээ 13 шагнал хүртжээ.
- Өмнөд Солонгост цомог нь хамгийн их зарагдсан хамтлаг
Тус хамтлагийн "Map of the Soul:7" цомог 2021 онд Өмнөд Солонгост 4,440,800 хувь зарагдаж, бас нэгэн дээд амжилт тогтоожээ.
- "Nickelodeon Kids ’Choice Awards"-аас хамгийн олон шагнал хүртсэн хамтлаг
Солонгос гэлтгүй дэлхийг байлдан дагуулж буй "BTS" хамтлаг "Nickelodeon Kids ’Choice Awards"-аас таван шагнал хүртэж, тус арга хэмжээнээс хамгийн олон шагнал хүртсэн гэх охидын "Fifth Harmony" хамтлагтай зэрэгцжээ.
- US Hot 100 жагсаалтад хамгийн олон долоо хоног орсон Солонгос хамтлаг
2021 онд тус хамтлагийн "Dynamite" дуу "US Hot 100" жагсаалтад хамгийн олон долоо хоног багтсан Солонгос дуу болжээ.
- Дижитал хэлбэрээр зарагдсан тоогоороо хамгийн олон долоо хоног “Billboard”-ийн жагсаалтыг тэргүүлсэн хамтлаг
"Dynamite" дуу нь дижитал хэлбэрээр зарагдсан тоогоороо 32 долоо хоног “Billboard”-ийн жагсаалтыг тэргүүлж, рекорд тогтоожээ.
- "Spotify" дээр хамгийн их тоглогдсон хамтлаг
2021 оны дөрөвдүгээр сард "Spotify" дээр тус хамтлагийн дуу нийтдээ 16,300,000,000 удаа тоглогджээ.
- Твиттер дээрх хамгийн их дурдагдсан хөгжмийн хамтлаг
2019 онд "BTS" хамтлаг твиттер дээр дунджаар "422,228 retweet" хийгдэж, хамгийн их дурдагдсан хөгжмийн хамтлаг болжээ.
- Твиттер дээрх хамгийн их хандалт авсан хаяг
Твиттер дээрх хамгийн их дурдагдсан хөгжмийн хамтлагаас гадна хамгийн их дурдагдсан хаяг болсон аж.
- Тикток дээр хамгийн богино хугацаанд нэг сая дагагчидтай болсон хаяг
-
2019 онд "BTS" хамтлаг Тикток хаягаа нээж, ердөө 3 цаг, 31 минутын дотор нэг сая дагагчидтай болжээ.
- 24 цагийн дотор Youtube дээр хамгийн их хандалт авсан бичлэгийн эзэд
-
2020 онд утс хамтлагийн "Dynamite" дуу "Youtube" дээр 24 цагийн 101,100,000 хандалт авч, рекорд тогтоожээ.
- Instagram дээр хамгийн их дагагчидтай хөгжмийн хамтлаг
-
2021 оны дөрөвдүгээр сард "BTS" хамтлагийн "Instagram" хуудасны дагагчдын тоо 40,220,226-д хүрч, хамгийн их дагагчидтай хөгжмийн хамтлаг болжээ.
- Spotify дээр 24 цагийн дотор хамгийн их тоглогдсон хамтлаг
-
2021 онд "Butter" хэмээх дуу нь "Spotify" дээр 24 цагийн дотор 11,042,335 удаа тоглогджээ.
- Youtube дээрх анхны гаралтаараа хамгийн их хандалт авсан хөгжмийн бичлэг
-
"Butter" дууны анх гаралтыг нэг дор 3,900,000 гаруй хүн үзэж, рекорд тогтоосон аж.
- Youtube дээрх анхны гаралтаараа хамгийн их хандалт авсан бичлэг
-
Анхны гаралтаар хамгийн их хандалт авсан хөгжмийн бичлэгээс гадна анхны гаралтаар хамгийн их хандалт авсан "Youtube"-ийн бичлэг болжээ.
- Youtube дээр 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан хөгжмийн бичлэг
-
Мөн л "Butter" дууны бичлэг "Youtube" дээр 24 цагийн дотор 108,200,000 удаа тоглогдож, рекорд тогтоов.
- Дууны бичлэг нь Youtube дээр 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан Солонгос хамтлаг
-
Мэдээж тэднээс өөр ямар ч Солонгос хамтлаг 24 цагийн дотор ийм их хандалтыг авч байгаагүй.
-
Сэтгэгдэл үлдээх