НҮБ Афганистанд үргэлжлүүлэн туслахаар боллоо

Талибаны өндөр албан тушаалтнууд НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мартин Гриффитстэй өчигдөр /2021.09.5/ Кабулд уулзалдав. Уулзалтын үр дүнд НҮБ-аас Афганистанд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэн олгохоор болсныг Талибаны хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахин мэдэгдлээ. Афганистанд ган гачиг, эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ үед Талибаны улс төрийн албаны хүмүүс НҮБ-ын төлөөлөгчидтэй ийн тохиролцоонд хүрэв.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррикийн мэдэгдсэнээр талууд хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламж хүргэх харилцан тохиролцоонд хүрсэн байна. Мөн хүмүүнлэгийн тусламж хүргэхээр ирсэн ажилтнуудыг эрэгтэй эмэгтэй харгалзахгүйгээр саадгүй ажиллах боломжоор хангахаар болжээ.

Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Афганистанд өнгөрсөн сард өрнөдийн дэмжлэгтэй засгийн газар унаж, Талибаны дэглэм тогтсоноор хэдэн тэрбум ам.долларын гадаад тусламж зогссон. ДНБ-ийхээ 40 хувийг гадаадын санхүүжилтээс бүрдүүлдэг Афганистанд хүн амынх нь тал хувь буюу 18 сая хүнийг хамарсан хямрал нүүрлээд буй.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Шахины твиттер хуудсандаа бичсэнээр НҮБ-ын төлөөлөгчид Афганистанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэхээр болсноос гадна гадаадын хандивлагч орнуудыг Афганистанд туслалцаа үзүүлэхийг уриалах гэнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш есдүгээр сарын 13-нд Женевт олон улсын тусламжийн бага хурал хуралдуулахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dltepv

order generic atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg pill</a> atorvastatin 20mg oral