Сэжигтний аминд хүрсэн Тайландын цагдаагийн хэрэг олныг цочирдуулав

Тайландын орон нутгийн цагдаагийн дарга сэжигтний амьсгалыг боогдуулж, цагдан хорих газарт эрүүдэн шүүж буй бичлэг өнгөрсөн сард ил болсон. Энэ бичлэг харгис эрүү шүүлт явуулж буйг илчлээд зогсохгүй цагдаагийн даргын үйлдсэн бусад гэмт хэргийг ил болгосон нь Тайландын иргэдийг цочирдуулжээ.

Хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн дарга асан, хурандаа Титисант Утханафоныг "Жо Феррари" гэх нэрээр нь олон нийт мэдэх болсон байна.

Эрүү шүүлтийн улмаас амиа алдсан 24 настай эрэгтэй нь метамфетамин төрлийн мансууруулах эм зарж байгаад баригджээ. Титисант Утханафон сэжигтэнтэй зүй бусаар харьцсанаа хүлээн зөвшөөрсөн боловч түүнээс авлига нэхээгүй гэдгээ мэдэгджээ.

skip-share

39 настай, сард ердөө 43,000 бат буюу 1000 гаруйхан ам.долларын цалинтай цагдаа ийм хөрөнгийг хэрхэн босгосон бол гэдэг нь хэргийн зангилаа болж, олон нийтийн дургүйцлийг хүргэжээ.

Эл хэргийг мөрдөж буй цагдаа нар Титисант Утханафоны Бангкок дахь тансаг байшинг шалгахад өндөр үнэ бүхий олон тооны машиныг олжээ.

Тодруулбал, Түүнийг Тайландад 47 сая бат (1.45 сая ам.доллар, 1.05 сая фунт стерлинг) үнэтэй, ердөө зуун ширхгийг л үйлдвэрлэсэн ховор төрлийн “Lamborghini Aventador Anniversario” зэрэг 42 машинтайг Гаалийн хэлтсээс тогтоосон байна.

39 настай, сард ердөө 43,000 бат буюу 1000 гаруйхан ам.долларын цалинтай цагдаа ийм хөрөнгийг хэрхэн босгосон бол гэдэг нь хэргийн зангилаа болж, олон нийтийн дургүйцлийг хүргэжээ.

АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН АМЖИЛТ, ЭД БАЯЛАГТ ХҮРЭХ ЗАМ...

 

"Титисант Утханафоны эд хөрөнгө, амжилт ба сэжигтний аминд хүрсэн явдал нь Тайландын цагдаагийн албаныхны талаар маш их зүйлийг хэлж өглөө" хэмээн BBC агентлаг мэдээлэв.

Өндөр албан тушаалтнууд нь хэргэм доогуур алба хаагчдаа дээрэлхэх, тэднээс хахууль авах зэрэг нь нийтлэг гаргадаг дутагдал юм. Тийм ч учраас Тайландчууд цагдаа нарыг амжилт, эд баялагтай болохын тулд дөт замаар урагшилдаг гэж үздэг байна.

Тайландад мансууруулах бодис худалдаалах гэмт хэрэг ихэссэн нь цагдаагийн албаныхан хөрөнгөжих эх үүсвэр болжээ. Түүнчлэн тушаал ахих хүсэлтэй алба хаагч нар дээд албан тушаалтандаа хахууль өгдөг нь эрх мэдэлтнүүдэд илүү их орлого олох завшаан болдог байна.

Тайландын үе үеийн засгийн газрын зүгээс цагдаагийн байгууллагыг шинэчилнэ гэж амладаг ч өнөөг хүртэл биеллээ олоогүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dejihu

where to buy atorvastatin without a prescription <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg online cheap</a> buy atorvastatin 80mg online cheap