Нисэх онгоцны буудал дээр Женнифер Лопезтой хамт “сельфи” хийхийг хүссэн нэгэн фэний биед Бен Аффлек хүрч, түлхсэн байна
Холливудын жүжигчин Бен Аффлек өөртэй нь болон нийлээд удаагүй байгаа хайртай бүсгүй Женнифер Лопезтой хамт “сельфи” хийх гэсэн нэгэн фэнийхээ цээжин дээр нь дарж түлхсэн байна.
Аз жаргалыг дахин мэдрээд удаагүй байгаа шинэхэн хосууд Бен Аффлекийн тоглосон “Сүүлчийн дуэль” киноны нээлт болсон Италийн Венецийн кино наадмаас буцаж ирж байжээ. Онгоцны буудал дээр хоёр одтой хамт зургаа авахуулах гэсэн нэгэн фэн нь ирэхэд Аффлек дургүйцсэн гэнэ. Тэгээд тэрбээр фэний цээжин тус газар нь дараад цааш нь түлхсэн байна. Жүжигчний хамгаалалтын албаныхан тэднийг салгаж, холдуулсан аж.
Өмнөхийг сануулахад, Бен Аффлек Женнифер Лопезд хуримын бөгж худалдаж авахаар Калифорнид дэлгүүр хэсч байсан гэнэ. Аффлек ээж болон хүү Сэм нарын хамт “Тиффани” /Tiffany/ үнэт эдлэлийн дэлгүүрээр үйлчлүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх