Испанийн ойд гарсан түймрээс зугтаж, 2,000 гаруй хүн гэрээ орхижээ

Испани улсын өмнөд Андалусиа мужид ойн түймэр газар авснаас 2,000 орчим иргэн орон гэрээ орхин дүрвэжээ. Түймрийг унтраахаар тэмцэж буй онцгой байдлын албаны нэг алба хаагч амиа алдсан байна.

Засгийн газрын зүгээс түймэртэй тэмцэж байгаа гал сөнөөгчдөд туслуулахаар армийн алба хаагчдыг илгээжээ. Өнгөрсөн ням гарагт түймэрт өртөж болзошгүй зургаан сууринг нүүлгэсэн байна. Үүнээс өмнө таван ч сууринг нүүлгэн шилжүүлээд байсан юм.

Одоогоор 7,400 га талбай түймэрт автсан. Түймэр асч эхэлснээс хойш ойролцоох нутгийн иргэд хэд хоногийн турш нойргүй хонож байгаагаа хэлжээ.

Энэ жил Европын орнуудад ойн түймэр урьд өмнөхөөсөө нэмэгдсэн байна. Үүнийг дэлхийн дулаарлаас болж үүссэн хэт халуун, хуурай цаг агаартай холбон тайлбарлаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Asvwck

buy cheap lipitor <a href="https://lipiws.top/">lipitor 20mg generic</a> buy atorvastatin 20mg without prescription