Австрид байсан хорих лагерийн аймшигт түүхийг өгүүлэх "Үхлийн шат"

Нацист Германы Маутхаузены хорих лагерь нь Австри улсын Дээд Австри мужийн төв Линцээс зүүн зүгт 20 км-ийн зайд байрлаж байсан юм. Хэмжээгээрээ Европдоо томд орох Маутхаузен нь Австри болон Германы өмнөд хэсэгт байгуулагдсан олон зуун лагерьтай бүтцийн хувьд адилхан байсан боловч нөхцлөөрөө "сүүл мушгиж" байсан гэдэг. Учир нь Маутхаузен нь "гуравдугаар зэрэглэл"-д багтсан ердөө хоёрхон хөдөлмөрийн лагерийн нэг байсан гэнэ. Гуравдугаар зэрэглэлийн лагерь руу нацистуудын хувьд хамгийн аюултай буюу "Улс төрийн засч залруулах боломжгүй дайснууд"-ыг илгээдэг байжээ. 

Нацистууд өөрсдөө энэ газрыг "махны машин" гэж нэрлэдэг байснаас хоригдлуудыг ямар аймшигтай орчин угтдаг байсан нь ойлгомжтой болно. 

Эмгэнэлт хувь заяаг амссан тэднийг бөөнөөр нь хорихын зэрэгцээ боржин чулууны уурхайд өдөржин ажиллуулдаг байв. Гитлер Линц шиг томоохон хотын ойролцоо уурхайд хорих лагерь байгуулсан нь цаанаа учиртай. Тэрээр эндээс боолын хөдөлмөрөөр олборлосон чулууг ашиглан дэлхийн шинэ нийслэл барих төлөвлөгөөтэй байжээ. 

Хоригдлууд өдөрт хэд хэдэн удаа 50 кг жинтэй боржин чулууг 186 гишгүүртэй шатаар зөөнө. Зарим хүмүүс туйлдахын эрхэнд чулуугаа алддаг бөгөөд тэр нь өнхрөхдөө ард байсан хүмүүсийг дайрч, даалуу шиг нураадаг байсан гэдэг. Мөн зарим нь чулуугаа дийлэлгүй гар хөлөө даруулдаг байснаас болж өдөр бүр хүний амь заавал эрсдэнэ. 

Чулуу зөөж чадахааргүй туйлдсан хүмүүсийг харуулууд шатаар дээш гаргаад, уурхайн хадан хавцлын ирмэгт эгнүүлж зогсоодог байв. Түүнийгээ нацистууд "шүхэрчдийн хана" хэмээн нэрлэсэн байдаг. 

Эцэст нь хөөрхий тэнхээгүй болсон хоригдлуудад нэг бол шууд буудуулах эсвэл хажуудаа байгаа хүнээ хавцлаас түлхэж унагаах гэсэн 2 сонголт өгдөг байв. Олон хоригдол өөрсдөө үсэрч үхсэн юм. 

Хорих лагерийг барихдаа шатны гишгүүрийг нь албаар налуу хийснээс болж амархан хальтирдаг байсан гэдэг. 

Дайны дараа Маутхаузеныг музей болгосон бөгөөд жил бүр олон мянган жуулчин хүлээж авдаг болжээ. Тэрхүү "үхлийн шат" мөн үзмэр болсон бөгөөд жуулчид амархан гардаг болгохын тулд засч сайжруулсан байна. 

Маутхаузенд хоригдож байсан Франц партизан Кристиан Бернадек  "186 гишгүүр" хэмээх ном бичсэн бөгөөд түүндээ ингэж дурссан байна:

"Маутхаузены уурхайгаар одоо зочилж байгаа жуулчид тэр үеийн хоригдлуудаас өөр дүр зураг харах болно. Тухайн үед шатыг цементлээгүй, шавар зуурч хийсэн учраас бүдүүлэг хийцтэй, хальрахад амархан налуу байв. Хоригдлуудыг түргэн явахыг шаардах учраас зарим нь яарч яваад хөл алдаж чулуугаа ч унагаж, өөрөө ч унана. 

Бид томоос том чулуу өргөж тэр шатаар зөөдөг байлаа. Үүний дараа уурхай руу буцах гэж бас удна. Хэрвээ харгалзагч хоригдлын зөөж яваа чулуу жижигхэн байна гэж үзэх юм бол газар дээр нь буудна. Ийм байдалд бид өдөр бүр 8-10 цаг ажилладаг байсан юм."

Өнөө үед Маутхаузений уурхай байсан газар мод, бутаар хучигджээ. Дайны дараа хорих лагерийн газар нутаг дээр орон сууцны хороолол барьсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Sxzzyi

lipitor for sale online <a href="https://lipiws.top/">order atorvastatin online cheap</a> atorvastatin medication

Зочин
Abrtvon

<a href="https://t.me/filmfilmfilmes/7">Игра в имитацию</a>

Зочин
Abertvon

коли почалась друга світова війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки триватиме війна в україні 2022</a> скільки може тривати війна в україні