Умард Солонгос зенит пуужин туршлаа

Умард Солонгос зенит пуужингийн туршилт хийв. Энэ талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээлэв.

Шинээр боловсруулсан зенит пуужингийн туршилтыг есдүгээр сарын 30-ны пүрэв гарагт хийсэн гэжээ.

Туршилтын гол зорилго нь хөөргөх төхөөрөмжийн ажиллагаа, байлдааны машины илрүүлэгч, ашиглалтын практик байдал, пуужингийн байлдааны шинж чанарыг баталгаажуулсан байна.

Пуужингийн туршилтын нээлтэд намын хорооны нарийн бичгийн дарга Пак Жон Чун, Батлан ​​Хамгаалах Яамны шинжлэх ухаан судлалын хэлтсийн ажилтнууд оролцсон гэж тус агентлаг мэдээлэв.

Есдүгээр сарын 29-нд Умард Солонгосын Батлан ​​Хамгаалах Яамны шинжлэх ухааны академи “Хвасон-8” гэх хэт авианы пуужинг анх удаа туршсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Туршилтыг Чагандо мужид хийсэн. Пуужинг Ренгрим мужийн Тоянри хотоос харвасан юм.

Өмнө нь, Умард Солонгос шинэ пуужингийн туршилтыг АНУ-ын анхаарлыг татах гэсэн оролдлого хэмээн тайлбарласан. Умард Солонгосын мэргэжилтэн, Лондонгийн Их Сургуулийн Лидс ба Биркбекийн Сургуулийн багш Роберт Уинстенли-Честерсийн тодруулснаар умардынхан үндсэндээ дотоодын болон гадаадынханд “гайхуулах” гэсэн оролдлого хэмээн дүгнэв. Пуужин хөөргөсөн тухай баримтыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тун бага мэдээлсэн аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Juzubt

cost atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">lipitor usa</a> purchase lipitor sale