Louis Vuitton, Maison Tamboite нар хамтарч шинэ унадаг дугуй гаргасан гэв үү


Унадаг дугуйг Германы Карл Фон Драйс 1817 онд зохион бүтээснээс хойш бид өдийг хүртэл шинэчлэн үйлдвэрлэсээр байгаа билээ. Экологийн шинж чанарыг өөртөө агуулсан бүтээл маань Дэлхийн олон сая хүний амьдралд зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгсэл болжээ. Хэдийгээр унадаг дугуй бүр өөр өөрсдийн шинж чанар үнэ өртөгтэй байдаг ч Louis Vuitton-ны үйлдвэрлэсэн загвар яг л зуухнаасаа дөнгөж гаргасан шинэхэн жигнэмэг мэт л байна.

Ретро хийцтэй гэдгээрээ онцлогтой компаниуд болох Louis Vuitton, Maison Tamboite нар нэгдэж хархад л дээд зэрэглэлийн мэдрэмж төрүүлэх LV Bike дугуйн шинэ эринийг эхлүүлж байна.

Тиймээс LV Bike нь зөвхөн тансаг байдал, гар урлалын хослолыг хослуулдаг тул шууд утгаараа унадаг дугуй гэж хэлмээргүй байна. Энэ хүү загварыг Louis Vuitton-ний өвөрмөц хэв маягийг өөртөө шингээн сайжруулсан Tamboite Paris загвар дээр суурилж хийсэн болно.

Гэсэн хэдий ч тансаг зэрэглэлийн брэндэд тайлбар шаардлагагүй. Та унадаг дугуйг худалдан авсан бол таны дугуйн дээр байрлах ялтас, дөрөө, араам зэрэг дээр LV лого тамга сийлбэрлэгдсэн байх болно. Гэхдээ нэмж дурдахад арын дугуйнд байрлуулсан арьсан нөхөөс дээр таны нэрийн анхны үсгийг сийлэх боломжтой.

Maison Tamboite

Хэрэв та унадаг дугуйн хорхойтон бол LV Bike-ийг сонгох нь гарцаагүй. Энэ бол 107 гаруй жил үйлдвэрлэсэн Францын уран барилга юм. Louis Vuitton-ны анхны салбар дэлгүүр 1912 онд Францын Парис хотын Ру Дулонг хотод нээгдэж зах зээлд өөрсдийн бүтээлээ нийлүүлснээс хойш олон хэрэглэгчдийн сэтгэл ханамж, урмыг хэзээ ч хугалж байгаагүй. Тэгвэл энэ унадаг дугуйг жинхэнэ Les Cycles Rych гэж хэлмээр байна.

Мэдээч хэрэг LV бүтээгдэхүүнээ өөрсдийн түүх дээр уламжлан эхний гаргасан үеэс сүүлчийн гаргасан үе хүртэл уламжлалт аргаар хийдэг биз ээ. Энэ удаагийн үйлдвэрлэх дугуй мөн адил онцлог зүйлсээр их байна. Дугуйн их биеийг ган төмрөөр хийж арьс, мод, холимог материалыг бүгдийг нь захиалагчийн дагуу зөвхөн гар аргаар үйлдвэрлэнэ гэжээ.

Дугуйг аль хэдийн Louis Vuitton-ны онлайн дэлгүүрт Улаан, Цэнхэр, Хар, Шар гэсэн дөрвөн өөр өнгөөр худалдаалж байна. Түүнчлэн Louis Vuitton-ний монограмм бүхий хүрэн арьсан бүрээстэй ч хүртэл худалдаалагдаж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yyvcdu

order generic atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg generic</a> generic lipitor