“COVID-19” вирусийн гарал үүслийг олохоор ажиллаж байна

ДЭМБ-аас шинэ ажлын хэсэг байгуулж “COVID-19”-ийн гарал үүслийг олох сүүлчийн боломж байж магадгүй гэж мэдэгдэв. Энэ шинэ ажлын хэсэгт шинэлэг эмгэг төрүүлэгчдийн гарал үүслийн талаарх шинжлэх ухааны зөвлөгөө өгөх бүлэг (Саго)-д элсэх 26 шинжээчийг нэр дэвшүүлжээ.

Энэхүү “COVID-19”- вирусийг Хятадын Ухань хотод илрүүлснээс хойш жил хагасын хугацаа өнгөрч байхад анх хэрхэн үүссэн тухай асуулт тодорхойгүй хэвээр байна. Ухань хотын зах дээр амьтнаас хүн рүү үсэрсэн үү эсвэл лабораторийн ослоор алдагдсан уу гэдгийг багийнхан авч үзэх юм байна.

Хоёрдугаар сард Ковидын гарал үүслийг судлах үүрэг бүхий ДЭМБ-ын баг Хятад руу нисч, вирус нь сарьсан багваахайнаас гаралтай гэж дүгнэсэн боловч илүү их ажил хийх шаардлагатай байна гэж дүгнэж байсан аж. Гэвч ДЭМБ -ын ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейюс дараа нь Хятадаас мэдээлэл, ил тод байдал дутмаг байсны улмаас мөрдөн байцаалтыг саатуулсан.

“Саго” багын санал болгож буй гишүүдэд өмнөх багийн бүрэлдэхүүнд Хятадад очсон зургаан шинжээч багтжээ. Энэхүү баг коронавирусээс гадна бусад өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчдийн гарал үүслийг судлах юм байна. Доктор Тедрос хэлэхдээ “Шинэ эмгэг төрүүлэгчид хаанаас гаралтай болохыг ойлгох нь ирээдүйн дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм” гэв.

Доктор Тедрос болон ДЭМБ -ын бусад албан тушаалтнууд “Science” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Лабораторийн ослыг үгүйсгэх аргагүй” гэж мэдэгджээ.

Лабораторид алдагдсан онолыг яагаад нухацтай авч үздэг вэ?

ДЭМБ -ын яаралтай тусламжийн асуудал хариуцсан захирал Майкл Райан: Сагогийн ажил нь “Энэ вирусийн гарал үүслийг ойлгох сүүлийн боломж байж магадгүй” гэсэн юм.

Энэхүү шинэ багыг зарласан нь Хятад улс тахал өвчний эхний саруудад авсан хэдэн арван мянган цусны дээжийг туршихаар бэлтгэж байна гэж CNN мэдээлсэнтэй холбоотой аж. Харин Женев дэх НҮБ-д суугаа БНХАУ-ын элчин сайд Чэн Шү “Саго” багын ажлыг "улс төржүүлж" болохгүй гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Egqhgh

atorvastatin 20mg uk <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin online</a> buy lipitor 10mg generic