Газрын тосны гол жишиг үнийг тогтоодог WTI, Brent тосны үнэ огцом өсжээ. Уг төрлийн газрын тос жилийн өмнө ойролцоогоор 37 ам.доллар орчимд байсан юм. Харин цар тахлын улмаас үнэ огцом өсөж 70 ам.доллар даваад байв. Гэтэл сүүлийн үзүүлэлтээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 85 ам.доллар давжээ.
Тодруулбал, Brent төрлийн газрын тосны үнэ 85.81 болж өнгөрсөн өдрөөс 0.9 хувиар өсжээ.
Харин WTI төрлийн газрын тос нь 83.5 америк долларт хүржээ. Газрын тосны үнэ буухгүй бол сарын дараа уг давлагаа манай улсад үелзэн ирж шатахууны үнэ өмөх төлөв ажиглагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх