Кабул дахь цэргийн эмнэлэгт халдлага үйлджээ

Афганистаны нийслэл Кабул хотын цэргийн эмнэлэгт халдлага гарч, 20 гаруй хүн алагдаж, багадаа 16 хүн нас баржээ. Уг халдлагын үеэр хэт даврагсад тэсрэх бөмбөг дэлбэлж, галт зэвсгээр гал нээсэн байна.

Кабулын 400 ортой Сардар Дауд Хан эмнэлэгт хүчтэй хоёр ч том дэлбэрэлт болжээ. Мөн галт зэвсгээр зэвсэглэсэн этгээдүүд эмнэлэгт дайран орсон байна. Уг халдлагыг Исламын улс бүлгийн салбар IS-K хэт даврагсдын бүлэг үйлдсэн гэдгээ мэдэгджээ.

Талибаны төлөөлөгч Билал Карими IS-K бүлгийн халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг хороож, нэг хүнийг амьдаар баривчилсан гэж мэдээлсэн байна. Талибаны тал нисдэг тэргээр эмнэлгийн гадаа дайчдаа буулгаж, халдлагыг зогсоосон гэжээ.

Талибан наймдугаар сард Афганистаны төрийн эрхийг гартаа авснаас хойш IS-K бүлэг анхны томоохон халдлагаа үйлдэж байна. Уг бүлэг наймдугаар сард Кабулын олон улсын нисэх буудалд халдлага үйлдэж, АНУ-ын 13 цэрэг, Афганистаны 150 гаруй иргэний аминд хүрсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ssxdde

order atorvastatin pill <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg for sale</a> buy atorvastatin 10mg without prescription