Сураггүй алга болсон охин 18 хоногийн дараа олджээ

Австралийн Баруун Австрали мужийн алслагдсан бүс дэх амралтын газраас дөрвөн настай Клео Смит охин сураггүй алга болсон юм. Тэгвэл бяцхан охин сураггүй болоод 18 хоногийн дараас эсэн мэнд олдсон байна. Цагдаа нар охиныг амралтын газраас 50 орчим км-ын зайд байшинд түгжсэн байсан гэж мэдээлжээ.

Охин өнгөрөгч 10 дугаар сарын 16-ны өдөр Карнарвон тосгоны ойролцоох амралт зугаалгын бүсээс алга болсон. Гэр бүлийнхэнтэйгэй амарч байгаад өглөө сэрэхэд майхангаасаа гэнэт алга болсон ажээ.

Цагдаа нар охиныг хайсаар байсан бөгөөд Карнарвон тосгонд шөнийн 01:00 цагийн үед юм балбах чимээгээр очиход охиныг байшинд түгжсэн байжээ. Охиныг хулгайлж, хорьж байсан хэрэгт холбогдуулан 36 настай эрэгтэйг саатуулан шалгаж байна. Цагдаа нар түгжээтэй байшингийн хаалгыг эвдэж ороход охин байшингийн нэг өрөөнд байжээ. Офицеруудын нэг охиноос нэрийг нь асуухад “намайг Клео гэдэг” хэмээн хариулснаар сураггүй болсон охин мөн болохыг таньжээ.

Охиныг гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгсөн бөгөөд түүний ээж Элли Смит “манай гэр бүл дахин нэгдлээ” хэмээн Инстаграм хуудсандаа бичжээ. Охиныг хулгайлсан байж болзошгүй эрэгтэй Смитийн гэр бүлтэй ямар нэг холбоогүй гэж цагдаа нар үзсэн байна.

Клео охиныг олсон хүнд нэг сая австрали долларын шан харамж амлаад байжээ. Шотландад болсон СОР26 цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын дээд хэмжээний уулзалтаас эх нутгаа зорин ирж буй Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “охиныг олсон тухай гайхалтай мэдээ хүлээж авлаа” хэмээн Твиттер хуудсандаа жиргэжээ.  

Майхандаа унтаж байсан охин гэнэт алга болсон тухай мэдээ Австрали даяар тархаж, хайгуулын ажлыг хуурай газар, далай тэнгист явуулж, Перт хотоос цагдаагийн аврах хүчнийг нэмэлтээр илгээгээд байсан юм. Австрали улсаас гадна олон улсад ч мөн Клео охины сураггүй алга болсон тухай мэдээ анхаарал татаж байсан билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rwpngr

buy lipitor 80mg online cheap <a href="https://lipiws.top/">buy lipitor online</a> order lipitor 40mg for sale