Холимог тулааны Азийн шилдэг холбоо болох ONE FC холбооны Only the Barve тулаан явагдлаа.
Энэ өдөр 22 тулаанчийн 11 тулаан явагдсан ба тулааны салхийг хагалан "Ардын хүү" хочит О.Пүрэв ONE FC холбоонд хоёр дахь тулаанаа хийлээ.
Энэ удаа түүний өрсөлдөгчөөр Бразилын жьюжицү суурьтай Майкл Де Жесүс байлаа. Тэрээр карьерынхаа туршид нийт 14 тулаанд орж ес ялсан шилдэг тулаанч юм.
Өчигдрийн тулаанд О.Пүрэв гурван үеийн турш босоогоос болон хэвтээ аль алинд нь илүүрхэн тулалдаж ялалт байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх