ОХУ 2022 оныг дуустал бараа бүтээгдэхүүнд экспортын хориг тавьж байна

Украинд цэрэг оруулснаас үүдэлтэй Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд ОХУ 2022 оныг дуустал олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд экспортын хориг тавьж байна. Энэ хоригт харилцаа холбоо, эмнэлэг болон эрчим хүчний тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, ХАА, мод модон бүтээгдэхүүн зэрэг 200 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн багтсан байна.

Мөн Оросын Сангийн яамны мэдээлснээр цаашид авах арга хэмжээнд гадны хөлөг онгоцнуудыг Оросын боомтуудад нэвтрэхийг хориглож ч магадгүй бололтой. Оросын Засгийн газрын жагсаалтын “Нөхөрсөг бус үйл ажиллагаа явуулсан улс орнууд”-руу чиглэсэн энэ хориг эдийн засгийн гол салбаруудын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой гэж Оросын Сангийн яамны мэдэгдэлд онцолжээ. Оросын энэ хоригт АНУ, болон Европын холбооны орнууд гээд ойролцоогоор 48 улс багтжээ. Харин Гүржээс салан тусгаарласан Өмнөд Оссет, Абхаз болон Оросын тэргүүлдэг Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудыг энэ экспортын хоригоос чөлөөлөх юм байна.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин: “Энэ хоригт ОХУ-д үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортонд гаргахыг хориглоно. Тухайлбал, автомашин, галт тэрэгний эд анги, чингэлэг багтаж байгаа” гэв.

Өрнөдийн улс орнууд Оросын эсрэг хэд хэдэн хориг тавьсны дотор газрын тос худалдан авах, Ерөнхийлөгч Путины ойрын хүрээлэлд багтдаг гэх тэрбумтан, олигархуудад хориг арга хэмжээ авсан.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qqqqzk

lipitor 40mg canada <a href="https://lipiws.top/">purchase lipitor online</a> lipitor buy online