Өнгөрсөн Лхагва гарагт Пакистаны зүүн бүсийн Миан Чанну хотын ойролцоо өндөр хурдтай биет унаж дэлбэрсэн ба уг биетийн ниссэн зам зорчигч тээврийн онгоцнуудад аюул учруулсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээллэв. Тэгвэл Энэтхэг улс улсаас баасан гарагт өөрийнх нь пуужин байсныг хүлээн зөвшөөрчээ.
Техникийн алдааны улмаас пуужинг санамсаргүй харваснаа мэдэгдсэн Энэтхэгийн засгийн газар Пакистаны талд гүн харамсал илэрхийлжээ. Пуужин газардах үеэр хүний амь эрсдээгүй байна.
Сэтгэгдэл үлдээх