Хүнсний аюулгүй байдал 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн аюултай түвшинд хүрчээ

“Gro Intelligence” компанийн гүйцэтгэх захирал Сара Менкерийн хэлснээр дэлхийн хүнсний аюулгүй байдал 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн аюултай түвшинд хүрсэн талаар ярьжээ. Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хуралдаанд үг хэлэхдээ дэлхий дээр одоогоор 10 долоо хоногийн улаан буудайн нөөц байгаа хэмээгээд “Орос-Украины мөргөлдөөн нь хүнсний аюулгүй байдлын хямралын шалтгаан биш. Ердөө л удаан шатаж буй гал дээр тос нэмсэн хэрэг" гэж мэдэгджээ. Мэргэжилтэн хямралын гол шалтгаанаар бордооны хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний асуудал, ган гачиг зэргийг дурдсан байна. Менкер "Дайн маргааш дуусах байсан ч бидний хүнсний аюулгүй байдлын асуудал арилахгүй" гэв. Тэрбээр мөн "Дэлхий дахин дэлхийн хүсний аюулгүй байдалд анхаарал хандуулж, арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтний зовлон зүдгүүр өсөж, эдийн засгийн хохирол үүсэх эрсдэлтэй" гэдгийг тодотгожээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд улаанбуудайн үнэ дээд цэгтээ хүрсэн тул үр тарианы хямрал дэлхий даяар мэдрэгдэж эхлээд буй. Орос, Казахстан, Энэтхэг зэрэг томоохон үйлдвэрлэгч орон дотоодын зах зээлээ хамгаалахын тулд экспортоо зогсоосон бол Украины нийлүүлэлт үргэлжилж буй мөргөлдөөний улмаас аюулд ороод байна. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли өмнө нь 43 орны 49 сая хүн өлсгөлөнгийн хаалгыг тогшиж байна гэж өмнө нь хэлж байсан.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ggajww

buy lipitor 80mg for sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg generic</a> atorvastatin buy online